Brief Introduction
В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.
KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг о
Description
В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.
KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм. Бид эрүүл мэндийн ажилтнуудад В ба С вирүст хепатитын урьдчилан сэргийлэлт ба хяналттай холбоотой боловсрол ба ур чадвар олгосноор В вирүст хепатитын дархлаажуулалтыг өргөнөөр явуулах болон В ба С вирүст хепатитын халдвар болоод элэгний хавдрыг бууруулахад тусална гэж итгэж байна.
KNOW HBV/HCV сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримт болон удирдамжуудыг багтаасан.
Knowledge
- Вируст гепатитын төрөл
- халдварлах зам
- гепатит Б-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх
- Вакцина против гепатита B
- В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах